УИХ-ын гишүүн Д.Мурат, иргэн Б.Бахытгүл нарын тухай мэдээлэл нэг хэсэгтээ л олны анхаарлын төвд нисэв. Сайн сайхан зүйл биш, тэр талаар дахин нурших нь илүүц биз ээ. Тэдний эргэн тойронд өрнөсөн асуудлыг дуулаагүй, сонсоогүй хүн ч бараг үгүй болов уу.
Тэд бие биесээ нэр төрд халдаж, гүтгэсэн хэмээх үндэслэлээр цагдаад өгсөн. Тэдний энэ асуудал цахим орчинд маш өргөн хүрээтэй тарж, улмаар Казакстанд хүртэл энэ талаар хэвлэлээр цацагдаж байсан удаатай. Мөн УИХ-ын гишүүн Д.Мурат өөрийн нэр төрд халдсан хэмээн Монголын нэгэн сэтгүүлчийг мөн хууль хяналтын байгууллагад өгөөд буй. Харин үүнд эгдүүцсэн БНН-ын дарга Б.Жаргалсайхан ийн сэтгэгдлээ хуваалцсан байна.
Ийнхүү олон нийтэд мэдээлэл түгээх, нийгмийн ёс бус үйлдэл, үйл хэргийг илчлэн, илааршуулах чин зорилгынхоо хүрээнд ажиллаж явсан сэтгүүлч хүн өндөр сэнтийтний өмнө буруугүй буруутан болж байна гэдгийг БНН-ын дарга илэрхийлэхдээ тун чиг хатуухан бөгөөд шулуухан хэлээд авчээ. Үнэндээ сөрөг бүхнийг эмээн далдлах аваас энэ нийгэм эрүүлжих цаг хугацаа улам алсарсаар байх бус уу эрхэм түшээд ээ.