Америкийн нэрт сагсан бөмбөгчин, NBA-гийн тоглогч асан Деннис Родман АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Умард Солонгосын удирдагч Ким Чен Ын нарын уулзалтын үеэр Сингапурт айлчилж, хоёр улсын удирдагчдын хийх яриа хэлэлцээнд дэмжлэг үзүүлж магадгүй байгаа тухай “New York Post” сонин мэдээлэв. Урьд нь Умард Солонгост хэд хэдэн удаа айлчилж байсан Д.Родман Сингапурт энэ сарын 11-нд очих бөгөөд тэрээр өмнө нь Умард Солонгост таван ч удаа зочилж, Умард Солонгосын удирдагч Ким Чен Ын-тай уулзаж байсан юм. Деннис Родман 2014 онд Ким Чен Ын-ы төрсөн өдрийг тохиолдуулан Умард Солонгост айлчлах үеэдээ түүний дагуулж ирсэн NBA-гийн ахмад тоглогчид Умард Солонгосын сагсан бөмбөгийн шигшээ багийнхнатай нөхөрсөг тоглолт хийж байжээ. Д.Родман нь “Детройт Пистонс” и “Чикаго Буллз” сагсан бөмбөгийн шигшээ багт тоглож, NBA-гийн таван удаагийн аварга болж байсан бөгөөд 2000 он хүртэл лигт тоглож байгаад 2006 онд зодог тайлсан ажээ.