“Умард Солонгосын удирдагч Ким Чен Ын Америкийн талаас Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзуулж өгөхийг “өвдөг сөгдөн” гуйсан хэмээн Цагаан ордны тэргүүний өмгөөлөгч Рудольф Жулиани мэдэгдсэнийг “Bloomberg” телевиз дамжууллаа.
Тэрээр Израильд үг хэлэх үеэрээ “Тэд манай дэд ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөхийг доромжилсон. Бас цөмийн дайнд бид ялна хэмээн биднийг сүрдүүлсэн. Дараа нь бид дээд хэмжээний уулзалтыг хүчингүй болгосон. Үүний дараа Ким Чен Ын өвдөг сөгдөн залбирч гуйсан. Энэ нь түүний хувьд яг тохирох байр суурь” хэмээн хэлжээ.
Өнгөрсөн тавдугаар сарын сүүлчээр Ерөнхийлөгч Дональд Трамп Ким Чен Ын-д захидал илгээж, Пхеньянаас “дайсагнасан” мэдэгдэл хийж буй энэ үед дээд хэмжээний уулзалт зохион байгуулах нь тохиромжгүй” хэмээн мэдэгдсэн бөгөөд мөн үүний зэрэгцээ АНУ-ын Ерөнхийлөгч ирээдүйд БНАСАУ-ын удирагчтай уулзахад бэлэн гэдгээ онцлон тэмдэглэжээ. АНУ Умард Солонгосын удирдагчдын уулзалт энэ сарын 12-нд болохоор товлогдоод байгаа бөгөөд тэд Сингапурын Сентоза арал дээр уулзах юм.