Хүний эрхийн асуудал Вашингтон, Пхеньяны хоорондох хэлэлцээрийн гол сэдэв байх ёстой. Ийм мэдэгдлийг БНАСАУ-д Тусгай илтгэгч Томас Охеа Кинтана сануулжээ. Тэрээр Хойд Солонгосын эрх баригчдыг дээд хэмжээний уулзалтын өмнө улс төрийн хоригдлуудыг чөлөөлөх ажиллагаанд орохыг орохыг уриалсан бөгөөд НҮБ-ын шинжээчдийн үзэж байгаагаар тус оронд 80 мянга гаруй улс төрийн хоригдол байгаа гэнэ.
НҮБ-ын шинжээч БНАСАУ-д байгаа хоригдлоос АНУ-ын гурван иргэнийг чөлөөлсөнд талархсан бөгөөд иймэрхүү алхмыг Пхьенян хийх нь Солонгосын хойгт болон дэлхийд энх тайван тогтооход чухал хувь нэмэр болох талаар мэдэгдсэн юм.
Түүнчлэн, Кинтана Хойд Солонгосын шоронд хэдэн мянган хоригдолууд зовж, шаналаж байгааг мартахгүй байхыг уриаллаа. Тэдгээрийн нарийн тоог мэдэхгүй ч Томаса Охеа Кинтаны төсөөлснөөр 80 мянга гаруй байгаа ажээ. БНАСАУ-ын эрх баригчид АНУ-ын төрийн нарийн Майк Помпетой Ким Чен Ыны уулзсаны дараа гурван америк иргэдийг чөлөөлөх шийдвэр гаргасан.