Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг болон С.Баяр нарыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хязгаарлалт тогтоох тухай прокурорын саналыг хэлэлцэх шүүх хурал өнөөдөр боллоо. Шүүх хуралд тэд өөрсдийн биеэр оролцоогүй бөгөөд өмгөөлөгч нар нь оролцов.
Шүүхээс Ч.Сайханбилэг С.Баяр нарт тавьсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хязгаарлалт тогтоосон байна. Өөрөөр хэлбэл, прокурорын хүсэлтийн дагуу тэдэнд хилийн хориг тавьж, батлан даалтад гаргах шийдвэр гаргажээ. Тэднийг ШШГЕГ-ын Цагдан хорих 461 дүгээр ангид сар гаруйн хугацаанд хорьсон юм.