Хуульзүйн байнгын хороо өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцлээ. Халдашгүй байдлын дэд хороогоор уг асуудлыг хэлэлцээд хоёр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжсэн байна. Харин Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэн, нууц санал хураалт явуулав. Нууц санал хураалтаар байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн санал 50:50 хувьтай тэнцлээ. Тиймээс Халдашгүй байдлын дэд хорооны хоёр гишүүнийг түдгэлзүүлэх санал уналаа. Одоо Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана. Тус хуралдаанаар Хуульзүйн байнгын хорооны дүгнэлтийг хэлэлцээд УИХ-ын чуулганд шилжүүлэх юм байна. Уг асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанаар шийдвэрлэх аж.