Хойд Солонгосын Ардын Их хурлын дарга /АИХ/ Ким Ён Нам Оросод болох хөл бөмбөгийн дэлхийн аваргад зочноор оролцоно.
“БНАСАУ-ын АИХ-ын дарга Ким Ён Нам удахгүй ОХУ-д айлчлан 2018 оны хөл бөмбөгийн дэлхийн аваргын нээлтэд оролцоно”- гэж Солонгосын Төв Мэдээллийн агентлаг мэдэгджээ.
Урьд өмнө нь Оросын ерөнхийлөгчийн хэвлэлийн-дарга Димитрий Песков хөл бөмбөгийн дэлхийн аваргын үеэр гадаад орны томоохон тэргүүнүүд хүндэт зочноор оролцоно хэмээн мэдээлэлж байсан билээ. Дэлхийн аваргын тэмцээний нээлтэд оросын тэргүүн Владимир Путин оролцоно.
Ц.Пүрэвдорж