Шотландын эргийн ойролцоо Microsoft компани 864 cервер бүхий дата төвийг далайн ёроолд байршуулснаа блог хуудсандаа нийтэлсэн байна. Энэ бол тус компанийн шинээр хэрэгжүүлж буй Natrick төсөл юм. Тус дата төв нь 35.5 метрийн гүнд 5 жилийн хугацаанд ажиллах аж.
Дата төв нь гүний кабелийн тусламжтайгаар ойролцоох эргээс эрчим хүч авч, интернетэд холбогдоно. Энэхүү төслийн тусламжтайгаар Microsoft компанийн дата төвийн дийлэнх зардлыг бүрдүүлдэг хөргүүрийн эрчим хүчний зарцуулалтыг хэмнэх боломжтой болж байгаа аж. Учир нь байгалийн жамаар буюу гүний усаар хөргөнө. Мөн гадны сөрөг нөлөө болон байгалийн гамшигт хүчин зүйлд өртөх магадлал бага хувьтай болж байгаагаараа давуу талтай. Хэрэв туршилт амжилттай болбол энэхүү төсөл өргөн хүрээтэйгээр цааш үргэлжлэх юм.