Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас энэ сарын 9-ний өдөр 100 айл орчимд зөвшөөрөлгүй ил задгай худалдаа, үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж иргэдэд хяналт шалгалт явууллаа.
Тус хяналт шалгалт энэ сарын эхнээс эхэлсэн бөгөөд 376 аж ахуй нэгж, иргэдэд нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх тухай мэдэгдэл хүргүүлсэн байна. Одоогийн байдлаар 70 гаруй ил задгай худалдаа, үйлчилгээ эрхлэгчид, үйлдвэрлэл эрхэлж буй 70 үйлдвэрийн 32 нь үйл ажиллагаагаа зогсоож, 1 иргэн зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан түргэн үйлчилгээний цэгээ сайн дураараа нүүлгэжээ. Цаашид мэргэжлийн хяналтын газраас шаардлага биелүүлээгүй, нийтийн эзэмшлийн талбай дээр зөвшөөрөлгүй ТҮЦ, павильон байрлуулан ажиллаж буй худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн эрхийг хязгаарлах, албадан буулгах , зам талбайг чөлөөлөх арга хэмжээ шат дараатай авах юм байна.