16 настайгаасаа олны танил болж дуулах бүжиглэх авьяасаараа үзэгчдийг гайхшруулдаг дуучин бол яахын аргагүй Жастин Биебер. Анх урлагт хөл тавьсанаасаа эхлэн үзэгчдийн шуугиулдаг мөн гаргасан дуу болгон нь хит болдог авьяаслаг залуу. Тэрээр маш олон төрлийн чадвартай бөгөөд дуулах бүжиглэх, жүжиглэх гэх мэт. Мөн спортод ч гэсэн чамгүй авьяастай гэдгийг хүн болгон мэднэ. Хөлбөмбөг, сагсан бөмбөг, теннис, гольф зэрэг спортоор хичээллэж хэнээс ч дутахааргүй тамирчин гэдгээ ч харуулж байсан. Харин түүний өөр нэгэн чадвар үзэгчдийг алмайруулаад байна. Тэрээр өчигдөр Жимми Фаллоны үдшийн нэвтрүүлэгт оролцсон юм. Түүнийг 2010 онд оролцож байхдаа бөмбөрөөр дөнгөж хичээллэж эхэлж байх үед нь чадварыг шалгаж байсан аж. Харин өчигдөрийн нэвтрүүлгээрээ түүний чадварыг хэр их дээшилсэнийг хөтлөгч шалгахыг хүсчээ. Бага зэрэг ичингүйрэн байж тоглосон бөмбөрийн хэмнэл нь мэргэжлийн бөмбөрчнийг хүртэл гайхшруулаад амжсан байна. Хэдийгээр нас залуу ч гэсэн бусдад үлгэр дууриалал үзүүлэхээр мундаг авьяастай хэмээн түүнийг магтахаас өөр аргагүй юм.