Орхон аймгийн Залуучуудын Холбооны
санаачилгаар хөл бөмбөг тайлбарлагч Э.Балжинямын \”Миний л амьдрал” номны нээлт
болон намрын спорт өдөрлөгийн эхлэл болгон ногоон талбайн бөмбөг сонирхогчдын
Аймгийн Аварга Шалгаруулах Тэмцээнийг 2015.09.11-12-ны өдрүүдэд Орхон аймагт зохион байгуулахаар болжээ. Уг
тэмцээнийг Монголын Залуучуудын Холбооноос хэрэгжүүлж буй Спирт үү? Спорт уу?
аян хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд хөл бөмбөгийн спортыг хүүхэд залуучуудын
дунд түгээн дэлгэрүүлэх, суртчилах зорилготой аж. Тус аймгийн аварга
шалгаруулах тэмцээнд хөлбөмбөг сонирхогч залуус байгууллага, хамт олон, найз нөхөд, сонирхлоороо
нэгдэн өөрсдийн багаа бүрдүүлэн оролцох боломжтой юм байна.
Бидний амьдралд зайлшгүй байх ёстой дадал
зуршлуудын нэг бол биеийн тамираар хичээллэж түүнийгээ өдөр тутмын хэрэгцээ
болгох явдал юм. Тиймээс ч Монголын Залуучуудын Холбоо нь хүүхэд залуустаа
спортын ач холбогдлыг танин мэдүүлэх, цаашлаад спиртнээс татгалзаж, эрүүл зөв
бие бялдартай болохын тулд спортоор хичээллэх ойлголтыг төлөвшүүлэх олон талт
арга хэмжээг зохион байгуулсаар байгаа билээ. Энэ ч утгаараа сүүлийн жилүүдэд
спортоор хичээллэх залуусын тоо эрс нэмэгдэж байна.