2015
оны есдүгээр сарын 1-ний өдөр \”Улаанбаатар-Сайншанд” чиглэл 286 дугаар галт
тэргэнд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын иргэн н.Батцэцэг нярайлж, хүүтэй
болсон билээ.
Тэгвэл
өнөөдөр УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Л.Пүрэвбаатар галт тэргэнд
төрсөн хүүд 18 нас хүртлээ галт тэргээр үнэгүй зорчих эрхээр шагнаж, батламжийг
хүүгийн аавд гардуулан өгсөн байна.
Тухайн
үед галт тэргэнд эмч нарын зөвлөгөөнд оролцоод буцаж явсан хоёр эх баригч эмч
явж таарч, мөн галт тэрэгний дарга Д.Болдбаатар, үйлчлэгч О.Очирсүрэн,
С.Алтанзул нар эхийг зорчигчдоос тусгаарлан төрөхийн өмнөх бэлтгэлийг шуурхай
хангаж ажилласан гэдгийг УБТЗ хувь
нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Л.Пүрэвбаатар батламж гардуулах үеэр мэдэгдлээ.
Өмнө
нь галт тэргэнд төрсөн хүүхдийг 18 нас хүртэл үнэгүй зорчуулдаг байсан. Энэ
уламжлалыг дахин сэргээж байгаа аж. Гэхдээ үнэгүй зорчих эрх орон нутгийн
чиглэлийн галт тэргэнд л хүчинтэй юм.
Амар