Өчигдөр Төв номын сангийн урд урсгал сөрж байхад нь шаардлага тавьж шалгалт хийхээр ирсэн замын цагдаагийн алба хаагчийн биед халдаж танхайрсан 43-33 УНД дугаарын Ланд крузер маркийн машинтай жолоочийг илрүүлэн баривчилжээ. Танхайрсан жолооч тавьсан шаардлагыг нь үл биелүүлж, бичиг баримтаа нүүр рүү нь шидэж, малгайг нь цохиж унагаачихаад явж байгааг нь хийсэн бичлэг болгон хийж олон нийтийн сүлжээнд тавьсан байсан юм. Өдгөө энэ асуудлыг цаг алдалгүй, цагдаагийн алба хаагчийн биед халдсан асуудлаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулж байгаа аж. Замын хөдөлгөөний журам зөрчсөн үйлдэл дээр нь авсан арга хэмжээний талаар өнөөдөр олон нийтэд мэдээлэх юм байна.