Өнөөдөр аргын тооллын 2016 оны Гуравдугаар сарын 10. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны \”Галзууруулагч\” хэмээгч Гал бич жилийн Хаврын дунд цагаагчин туулай сарын Билгийн тооллын 2. Бархасвадь гараг. Могойг хүлэгч, 1 цагаан мэнгэтэй цагаагчин туулай өдөр. Өдрийн барилдлага:Үл зохилдох. Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй. Өдрийн наран 7 цаг 18 минутад мандан, 18 цаг 46 минутад жаргана.
Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.