Монгол орны нийт нутаг дэвсгэрт тархаад буй үлийн цагаан оготнотой тэмцэх, устгах ажлыг эрчимтэй хийж байна. Энэ ажлын хүрээнд малын бэлчээрийг хамгаалахын тулд сум бүрт таван сая төгрөг төсөвлөсөн ч үр дүн гарахгүй байгаа талаар албаныхан мэдээлж буй юм.
Тодруулбал, өнгөрсөн онд 473 мянган га газарт үлийн цагаан оготно устгах ажилд 756.8 сая төгрөг зарцуулсан тухай салбарын яамнаас мэдээлжээ. Мөн энэ онд 218 га газарт хүр хорхой устгах төлөвлөгөөт ажил явуулж, 4.5 тэрбум төгрөг зарцуулсан аж.
Одоогийн байдлаар тус ажлын гүйцэтгэл 60 хувьтай явагдаж буй юм байна. Ирэх долдугаар сараас эхлэн гэрээ хийсэн компаниудын хүр хорхойн устгал хийсэн үйл ажиллагаатай танилцаж, 14 хоногийн мониторинг судалгаа хийх ажээ.