Нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид Баянзүрх дүүргийн Хар усан тохойгоос Яармагийн гүүр хүртэлх Туул голд өдөр бүр завиар эргүүл хийж, иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.
Аврагчид өчигдөр /2018.06.28./ завьт эргүүлээр явж байхдаа бага насны хүүхэд голын усанд урсаж байсныг аврах ажиллагааг шуурхай зохион байгуулан эсэн мэнд аварч, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ. Иймээс хүүхдийг асарч хамгаалах эцэг эхчүүд хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй.