Өнгөрсөн амралтын өдрүүдээр УИХ-ын дарга М.Энхболдын Их тэнгэрийн аман дахь харшийн тааз нурж, осол болжээ. Тодруулбал, харшийнх нь тааз, хүнд нүсэр гэрлийн бүрхүүлүүдийн хамт унасан байна. Азаар хүний амь, эрүүл мэнд энэ осолд өртөөгүй гэжээ.
Монгол Улсын Төрийн тусгай хамгаалалттай объектод ийм осол гарч, нуралт үүссэн мэдээллийг ихэд нууцалж байгаа бөгөөд холбогдох хууль хяналтынхан шалтгааныг нь олж тогтоохоор ажиллаж байгаа юм байна. Түүнчлэн УИХ-ын дарга М.Энхболд өөрийн зүгээсээ нурсан харшдаа лам нарыг аваачиж ном уншуулсан ажээ.