Засгийн газрын малчдын амьжиргааг дээшлүүлэх бодлогын хүрээнд 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр Хүнс, хөдөө аж ахуйн яам, Төрийн банк хооронд \”Малчны үйлдвэрлэл, экспорт, технологийг дэмжих дунд хугацааны хөтөлбөрийн харилцан ойлголцлын санамж бичиг\”-ийг байгуулснаар жилийн 29,5 хувийн хүүтэй байсан малчны зээл18 хувьд шилжсэн юм. Дээрх арга хэмжээний үр дүнд Баян-Өлгий аймгийн 1023 малчны Төрийн банкнаас авсан 1,4 тэрбум төгрөгийн зээлийн хүү 26,4-31,2 хувиас 18 хувь болон буурч, жилд 171,6 сая төгрөгийг зээлийн хүүгээс хэмнэх боломж бүрдсэн байна. Мөн 2016 оны 2 дугаар сарын 05-наас 3 дугаар сарын 11-ний хооронд тус банкнаас 238 малчинд 365,0 сая төгрөгийн зээл жилийн 18 хувийн хүүтэйгээр олгогджээ.