\”Сайдын
цаг” уулзалтад өнөөдөр Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон оролцож, цаг үеийн
асуудал болон салбартаа хэрэгжүүлж байгаа ажлаа танилцууллаа. Энэ үеэр сэтгүүлчид Налайх дахь Зэвсэгт хүчний 337
дугаар ангийн МИ-8 нисдэг тэрэгний ослын шалтгааны талаар тодруулсан юм. Өнгөрсөн оны арванхоёрдугаар
сард Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн нисгэгчид шөнө сургалтын нислэг үйлдэхээр
МИ-8 нисдэг тэрэгтэй хөөрөөд удалгүй осолдсон байдаг. Ослын шалтгааныг
тодруулахын тулд нисдэг тэрэгний хар хайрцгийг ОХУ руу илгээсэн. Шалгалтаар
ослыг \”Техникийн шалтгаанаас болж осолдоогүй” гэдэг дүгнэлт гарсан байна.
Энэ тухай
Ц.Цолмон \”Осол хувь хүний ур чадвар, шөнийн нислэг зэргээс хамаарсан. Мөн
нислэгт оролцож явсан хүн нас барсан учраас цагдаагийн байгууллагаас энэ хэрэгт
эрүү үүсгэн шалгаж байна. Хувь хүмүүст оногдох хариуцлага эрүүгийн хэргийн
шугамаараа тооцогдоно. Бид ийм осол дахин гаргахгүй тулд зохион байгуулалтын
арга хэмжээ авч байгаа. Энэ талаар сайдын зөвлөлөөр хэлэлцээд, Зэсвэгт хүчний
жанжин штабт даалгавар өгсөн. Дор бүрнээ тодорхой ажил зохион байгуулж
байна\” гэсэн юм.