Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваа үргэлжилж байна. Начны найраатай даваа гэгддэг энэ даваанд наадамчин олон хамгийн их хүлээлтэй байдаг билээ.
Барилдаан эхлээд тун удаагүй гурван начин шинээр төрлөө. Тодруулбал аймгийн арслан Б.Батжаргал Улсын аварга Г.Өсөхбаяраар, цэргийн арслан Ц.Цэрэнтогтох улсын арслан П.Бүрэнтөгсөөр, аймгийн арслан Б.Даваа-Очир улсын заан Б.Батмөнхөөр, аймгийн арслан Ш.Дарханбат улсын аварга Г.Эрхэмбаяраар, аймгийн арслан Ш.Мөнгөнбаатар улсын заан М.Өсөхбаяраар тус тус тав давж начин цолны болзол хангалаа.