Ардын хувьсгалын 97, Өвөрхангай аймаг байгуулагдсаны 87, Монгол Улсын анхны Ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн мэндэлсний 140 жилийн ойн баяраар наадамчин олны сэтгэлийг хөдөлгөсөн нэгэн үйл явдал бол жороо морины уралдаан юм.
Уран, усан, тэлмэн гээд олон төрлийн жороо явдалтай морьдын уран гишгэгдэл наадамчин олны үзүүштэй зүйлийн нэг билээ. Жороо морины уралдаанд Есөнзүйл сумын А.Мөнхбаярын Шийр цагаан хээр хурдан жороогоороо тэргүүлж, Богд сумын Б.Жаргалсүрэнгийн зээрд, Уянга сумын Ц.Сүхбаатарын хээр морь усан тэлмэн жороогоороо удаалав.