Улсын хэмжээнд 2018 оны долдугаар сарын 11-15-ны 17:00 цагийн байдлаар түргэн тусламжийн 4750 дуудлага ирсний 83 хувь нь насанд хүрэгчдийн, 17 хувь нь хүүхдийн дуудлага эзэлсэн байна. Эмнэлэг, төвүүдийн яаралтай тусламжийн тасгаар 7099 үйлчлүүлэгч эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ.
Дурьдсан хугацаанд нийт 336 эх амаржиж, 337 амьд төрөлт бүртгэгдсэний 191 нь хүү, 146 нь охин байна.
Нас баралтын 61 тохиолдол бүртгэгдсэнээс насанд хүрэгчдийн 52 тохиолдол,0-5 хүртэлх насны хүүхдийн 7 эндэгдэл Төв, Говь-Алтай, Орхон, Баян-Өлгий, Хэнтий, НЭМГ болон ЭХЭМҮТ-д, 5-19 насанд 2 тохиолдол гарсан байна.
Нийтийг хамарсан ноцтой тохиолдол болох гэмтэл, бэртэл, түлэгдэлт, хоолны болон архины хордлого гэх мэт дөрвөн тохиолдол 2018 оны долдугаар сарын 11-ний өдөр Орхон аймагт 2, Дорноговь аймагт -1, Өвөрхангай аймагт -1 тус тус бүртгэгдсэн байна. Долдугаар сарын 12-15-ны хооронд дахин бүртгэгдээгүй байна.