Монгол улсын иргэн ОХУ-ын автозамын хилийн боомт Хиагтаар 24 литр айраг авч гарах гээд Оросын хил, гаалийнханд саатуулагджээ. Түүнчлэн тус боомтоор хонины чанасан 6.6 кг махыг машинд нуусан байсныг хураасан байна. ОХУ-ын хууль тогтоомжийг зөрчсөн дээрх иргэдэд захиргааны хэрэг үүсгэж, хураагдсан айраг, махыг Монголын талд хүлээлгэн өгчээ. Монгол улсаас ОХУ руу мах, сүү, сүүн бүтээгдэхүүн, амьд амьтдыг тээвэрлэх, зөөвөрлөхийг 2017 оны 1-р сарын 12-ноос эхлэн түр хориглоод байгааг Эрхүү муж, Буриадын БНУ-ын Мэргэжлийн хяналтын газар анхааруулж байна. Тиймээс хойд хөрш рүү аялж байгаа монгол иргэд хориглосон бүтээгдэхүүнийг хил нэвтрүүлэх гэсэн үйлдлийг удаа дараа гаргаж байгааг анхааруулжээ.