И-баримт сугалааны ээлжит тохирол өчигдөр явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2018 оны зургаадугаар сарын 1-30-ны өдрийн хооронд худалдан авалт хийж, бүртгүүлсэн НӨАТ-ын баримтыг хамруулсан юм.
Энэ сард супер шагналын эзэн тодорсонгүй. Харин
Уг тохирлоор:
50 мянган төгрөгийн азтан 18,590
200 мянган төгрөгийн азтан 1,872
Нэг сая төгрөгийн азтан 188
5 сая төгрөгийн азтан 16
10 сая төгрөгийн 3 азтан тодорлоо.
Дараагийн тохирол буюу долоодугаар сарын 1-31-ний хооронд хийсэн худалдан авалтын баримтаас шалгарах азтануудыг ирэх сарын 19-нд тодруулах нь.