Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд автомашин мөргөлдөж автомашины эд ангид хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлага өнгөрсөн шөнө буюу энэ сарын 9-ний 02:44 цагт хүлээн авчээ.
Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн алба хаагчид ослын газарт очиж иргэн Т-гийн эзэмшлийн 1 зорчигчтой “Приус-20” загварын суудлын автомашин, иргэн Д-гийн эзэмшлийн 1 зорчигчтой “Портер” загварын ачааны автомашинтай мөргөлдсөний улмаас 38 настай иргэн Д /эрэгтэй/ автомашины эд ангид хавчуулагдан гэмтсэнийг эсэн мэнд гаргаж НЯТТ-д шилжүүлэн өгсөн байна.