БСШУЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаярыг Мүүний шашны гаж урсгалын Монголд дэлгэрүүлсэн нэгэн гэж \”Цэрэнтурс” компанийн захирал Э.Цэрэндолгор удаа дараа мэдээлээд байв. Үүний улмаас Б.Насанбаяр ажлаа өгөхөө мэдэгдэж, Э.Цэрэндолгорыг хуулийн байгууллагад шалгуулахаа мэдэгдсэн.
Энэ дагуу Э.Цэрэндолгорыг ТЕГ-аас шалгаж эхэлсэн. Учир нь Б.Насанбаяр түүнийг нам улс төрийн хүчний захиалгаар өөрийг нь гүтгэж, нэр төрд нь халдсан гэж үзэж байгаа билээ.
Тэгвэл Э.Цэрэндолгорын Б.Насанбаярыг хардах тэмцэл үргэлжилсээр байна. Тэрээр түүнийг шалгуулах хүсэлтээ АТГ-т гаргажээ.
Эл хүсэлтийг АТГ хүлээн авч, Б.Насанбаярыг хөрөнгө, орлоготой холбоотой зарим асуудлыг тус газрын Мөрдөн шалгах хэлтэст шалгахаар болсон байна.