Эрүүл мэнд, спортын яамны төрийн бичгийн дарга С. Ламбаа ХСҮТ-ийн өргөтгөлийн барилгын ажилын явцтай танилцлаа.
Дэлхий даяар хорт хавдрын өвчлөл нэмэгдэж байгаа. Түүнтэй адил Монгол Улсын хэмжээнд ч хавдрын өвчлөл буурахгүй байна. Манай улсад жил бүр 5500 орчим хүн хорт хавдартай гэж оношлогддог. Үүний 75 хувь хожуу үе шатандаа оношлогддог байна. Өөрөөр хэлбэл, хорт хавдраар өвчилсөн дөрвөн хүний гурав нь хожуу үедээ оношлогддог гэдгийг Хавдар судлалын үндэсний төвийн удирдлагууд хэлж байна.
Ийнхүү эмнэлгийн ачаалал жил ирэх тусам нэмэгдэж, өргөтгөлийн барилгыг барих нь зөв гэж үзэн Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтаар ХӨСҮТ-ийн өртөтгөлийн барилга барих шийдвэрийг 2011 онд гарч барилгын ажил эхэлсэн ч 2013, 2014 онд улсын төсвөөс ганц ч зоос төсөвлөөгүй байна. Харин энэ онд 1 тэрбум гаруй төгрөг төсөвлөж барилгын ажил эрчимтэй явагдаж байна.
Тус өргөтгөл нь зоорийн давхар болон эмчилгээ, үйлчилгээний зориулалтай нийт 4 давхар 5200 м2 орчим талбайтай бүхий барилга юм.Тус барилгыг ашиглалтанд оруулснаар нийт хавдрын 40 орчим хувийг эзэлдэг элэгний хавдрын мэс заслын төв, одоо хамрагдвал зохих өвчтний тал орчмыг л хамруулж чадаж байгаа туяа эмчилгээний шинэ хэсэг, мөн байнгын хүлээгдэлтэй байгаа хими эмчилгээний тасгийн үйл ажиллагаа өргөжих юм.