Байгууллагын менежментийн чиг үүргийг амжилттай хэрэгжүүлэхэд менежер хүнд хамт олныг идэвхижүүлэх, манлайлах, тэдэнд нөлөөлөх зэрэг тодорхой ур чадваруудыг эзэмшсэн байх шаардлагатай.
Монголын Лектор төвөөс бизнесийн байгууллагын тулгуур хүч болох маркетинг, борлуулалт, хүний нөөц, хангамж, гадаад харилцааны газар, хэлтэс, албаны дарга, удирдлагуудад зориулан \”MANAGER COLLEGE™” сургалтыг 6 дахь жилдээ зохион байгуулж байна.
Сургалтын гол агуулга нь: Байгууллагын бүх түвшний, өөр өөр үүрэг, чиглэлийн менежерүүдэд нийтлэг тохирох хөтөлбөрөөр хичээллэж орчин үеийн менежментийн мэдлэг, ойлголтууд болон топ менежерийн эзэмшвэл зохих ур чадваруудыг богино хугацаанд системтэй эзэмшүүлэх юм.
Хичээлүүдийг Монголын тэргүүний компаниудын Си түвшний (C-level) менежер, тухайн салбараар мэргэшсэн менежментийн сургагч нар практиктай нягт холбоотой кейс дасгал ажиллуулан сонирхолтой хэлбэрээр зааж удирдан явуулдгаараа онцлогтой.
2010 оноос эхлэн хичээллэсэн энэхүү сургалт нь нийт 800 гаруй суралцагсдыг амжилттай төгсгөөд байна.
СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР
Сургалтанд бүртгүүлэхийн тулд ЭНД ДАРНА уу
Дэлгэрэнгүй мэдээллийг 70101839, 99049075 дугаарын утаснаас лавлана уу.