МУГЖ, дуучин С.Жавхлангийн санаачилсан Хамаг Монгол төсөл хэрэгжсэнээр
Халимаг, Тува, Буриад, Өвөр Монгол, Монгол Улсууд ойртон нөхөрлөх болсон.
Саяхны Монгол туургатны тэмцээнүүд үүнийг улам бататгаж, бие биеэ илүү таних
боломж олгосон. Тэгвэл саяхнаас Халимагт Цонжин Болдог дахь Чингис хааны Морьт
хөшөө, Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөний өмнөх Чингис хааны сууж буй баримал
зэрэг Монгол Чингис хааны зурагтай үнсний савнууд худалгаанд гарч нэлээд
эрэлттэй байгааг эх сурвалжууд мэдээллээ.
Үүнээс улбаалж Халимагт Чингис хааны
хөрөг бүхий эд зүйлс худалдаанд гарах нь нэмэгдэж магадгүй байна. Гэхдээ Их
Эзэн Чингис хаанаа асаагуур, үнсний савнаас өгсүүлээд юм болгон дээр дүрсэлдэг
манайхны үйлдэл Халимагт муу үлгэр дууриалал болж байгаа нь харамсалтай. Түүнчлэн
\”Монголд үйлдвэрлэв” хэмээх бичигтэй Чингис хааны хөрөг бүхий бүтээгдэхүүн Хятадад
үйлдвэрлүүлж түүнийгээ Монголдоо худалдаалдаг нь нэн сонин. Үүний сацуу \”Монголд
үйлдвэрлэв” гэсэн Чингис хааны хөрөг бүхий бүтээгдэхүүнийг Өвөр Монголчууд ч нэлээд
авдаг нь тодорхой болсон.
Хамгийн хөгийн нь тэдний Ар Монгол гэсэн \”сэтгэлийн
өглөг\” эзэндээ бус өөр хүний халаас уруу орсон явдал хэд хэд гарчээ. Монголчууд Чингис хааныг өмчилдөг шигээ түүнд хүндэтгэлтэй хандаж, янз бүрийн жижиг, болохгүй бараа бүтээгдэхүүн дээр хааныхаа зургийг хэвлэж худалдаагүй бол биднийг дагаад бусад нь ч гэсэн Чингис хаанд хүндэтгэлтэй хандах л байсан байх.
Төгс