Хулсан хуурын урлаг бол монголчууд хөгжмийн зэмсэг үйлдэн эзэмших болсон анхны гэрч баримтын нэг юм.Хулсан хуурын хийц, хөгжимдөх аргыгхянаваас хүний өгүүлэхийн эрхтэн дангаараа хөгжмийн зэмсгийн үүрэг гүйцэтгэж байснаасаа зарим эд ангийн нь буюу тухайлбал зөвхөн эгшиглэх цуурайн хайрцгийн үүрэг гүйцэтгэхэд шилжсэн байдалтай болсныг илтгэн харуулдаг юм.
Хулсан хуурын хийц нилээд энгийн хялбар мэт боловч чухам дуу сайтай сайн хулсан хуур хийхэд хуурын урт богино, хулсны нимгэн зузаан дунд нь ухаж гаргасан хэлний уг уруугаа зузаавтар үзүүр тийш нимгэлж чанх үзүүрт нь өчүүхэн товх суулган зорох, хэл арал хоёрын завсрын их бага, татах оосрын утасны бүдүүн нарийнийг хүртэл тааруулах нь хэн хүн гарын тоймоор үйлдчих тийм ч амархан ажил биш ажээ.