Шинэ төрсөн хүүхэд гурван нас хүртлээ ээжтэйгээ хамт унтах хэрэгтэй гэдгийг мэргэжлийн эмч зөвлөж байна. Сүүлийн үед шинэ залуу хосууд гадны жишгээр хүүхдээ тусдаа оронд унтуулж занших нь ихэссэн. Тэгвэл Доктор Нилс Бергман хүүхэдтэйгээ хамт унтах талаар зөвлөж байна.
Өмнөд Африкийн Кейп Таун их сургуулийн доктор Бергман ганцаараа ба ээжтэйгээ унтдаг хүүхдийн хооронд маш их ялгаа байдаг талаар хэлжээ. Ээжтэйгээ цуг унтдаг хүүхэд харьцангуй сайн амардаг бөгөөд хүүхдийн тархи ч илүү сайн хөгждөг гэдгийг баталж байна. Энэ нь цаашлаад ганцаараа унтдаг хүүхэд, ээж аавтайгаа хамт унтдаг хүүхдийн хүмүүжилд ч нөлөөлдөг байна. Гэвч эцэг эхчүүдийг хүүхдээ өөрсдийнхаа оронд унтуулахгүй байхыг сануулсан мэдээ сошиал ертөнцөөр явсаар л байгаа аж.
эх сурвалж: emegteichuud.mn