Нэгэн их сургуулийн профессор багш үргэлж ”Гайхалтай” гэж хэлдэг хүн байв. Оюутан нь хоцроод ороод ирэхэд “Ирсэн чинь гайхалтай” гэж гэнэ. Самбарт гараад тоо бодож чадаагүй оюутанг “Зүгээр ээ, самбарт гарсан чинь л гайхалтай” гэх мэт хэлдэг байж гэнэ. Нэгэн өглөө профессор шүхрээ мартсанаас бороонд цохиулан хамаг хувцас нь норсон, ажилдаа хоцорсон орж иржээ. Оюутнууд “одоо гайхалтай гэж хэлэх зүйл үлдээгүй байлгүй дээ” гэж ихэд егөөдөн харж суутал “Өдөр бүр ийм байдаггүй нь үнэхээр гайхалтай шүү” гэж инээмсэглэн хэлээд хичээлээ эхэлжээ