С.Зориг агсны гэргий Д.Булган учир битүүлэг шалтгаанаар цагдан хоригдоод 5
сар гаруйн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд түүний эрүүл мэнд болоод цагдан
хоригдож буй нөхцөл байдлын талаар \”ганц” ч мэдээлэл дуулдсангүй.
Уг нь Хүний эрхийн үндэсний комиссоос Д.Булгантай уулзсан гэдэг. Гэвч
олигтой хариулт, тайлбар, чих дулаацуулах үг хэлээгүй. Тэгвэл өнөөдөр УИХ-ын
гишүүн Ц.Оюунгэрэл, Л.Болд нар Д.Булгантай уулзахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх
ерөнхий газрын харьяа Цагдан хорих ангид очсон байна. Тодруулбал, Төв аймаг
дахь хорих ангид очжээ. Гэвч тэднийг \”тагнуулын байгууллагын ажилтнууд дотогш
нэвтрэхийг хориглолоо” гэх мэдээллийг
УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл өөрийн твиттер хуудаснаа бичжээ.
УИХ-ын нэр бүхий гишүүдэд Д.Булганы ээж Д.Байгальмаа гуай хүсэлт гаргасан
байна. Улмаар уг хүсэлтийн дагуу Д.Булгантай уулзахыг хүссэн боловч талаар
болжээ. Хорих ангид юу болсон, яагаад хориглосон тухай УИХ-ын чуулган дээр
нээлттэй мэдээлэл хийх болно гэдгээ Ц.Оюунгэрэл өөрийн цахим хуудсаар дамжуулан
мэдээлсэн байна.
Сонгууль ойртсон гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа. Гэхдээ энэ асуудлаар л битгий улс төржиж, шоу хийгээсэй.