Хэнтий аймгийн хэмжээнд 2016 он гарсаар дөрвөн сартайгаас хоёр нас хүртэлх насны таван хүүхэд улаанбурхан өвчнөөр амиа алджээ.
Тус аймгийн Эрүүл мэндийн газрын халдварт өвчин хариуцсан мэргэжилтэн Д.Баасандоржийн мэдээлснээр \”Улаанбурхан өвчнөөр нас барсан хүүхдүүдийн хувьд хүндэрсэн үедээ эмнэлэгт ирсэн. Мөн эдгээр хүүхдүүд нь ханиадаа бүрэн эмчлээгүйгээс үүдэн хатгаа болж хүндэрсэн үедээ улаанбурхан өвчнөөр өвчилснөөс болж амиа алдсан” гэжээ.
Түүнчлэн одоогийн байдлаар Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт улаанбурхан өвчнөөр 370 гаруй хүн өвчилсөн тохиолдол бүртгэгдээд байгаа аж.
Нинж