Номхон далайд хулд загасыг хэрхэн агнаж, боловсруулдаг талаар :
1. Камчаткийн мужийг өндөр үнэтэй хулд загасны жинхэнэ хаант улс гэж үздэг. Зуны улиралд олон төрлийн хулд загасны үржлийн улирал эхэлдэг- тэдний онцлог зан үйл нь эм хулд загаснууд өндөглөхөөр явцгаадаг бөгөөд бараг намар хүртэл үргэлжилдэг. Хэдийгээр Камчаткийн хулд загаснууд амьдралаа Номхон далайд (1-4 жил) өнгөрөөдөг ч төрөх ба үхэхдээ зөвхөн цэнгэг усанд өнгөрөөдөг. Хулд загаснууд төрөлтөнд бэлтгэхдээ цэнгэг устай гол эсвэл нуурыг сонгох бөгөөд тэнд өндөг өөрсдөө гарах хүртэл байдаг. Загас агнуурын оргилын оргил үе нь хулд загасны төрөлтийн оргил үетэй давхацдаг учраас хэдэн мянган загас энд буцалж байдаг. Төрөлтийн энэ үе шат нь загас агнуурчдын болоод Камчаткийн баавгайнуудын хялбар олз болдог.
2. Камчаткийн гол болон Ажабачье нуур нь энэ бүс нутагтаа хулд загаснуудын үржлийг тэтгэх хамгийн их усан сантай юм.
3. Баавгай хулд загас агнаж байна.
4. Хулд загаснуудын асар их сүргүүд зургаан сард далайн эрэг орчмоор цугларч Камчаткийн голруу орох аятай нөхцөлийг хүлээдэг.
5. “Устькамчатрыба” компаний загасчдын бригад Номхон далай дахь Камчаткийн зүүн эрэг хавьцаа загасныхаа өгөөш торыг тавьж байна.
6. “Устькамчатрыба” компании загасчид.
7. Оросын Камчатикийн хязгаар нутаг. Номхон далайд далайн өгөөш тавьж байна.
8. “Народы Севера” загас агнуурын бригадын үйлдвэрийн газар нутаг дээр Охотскийн тэнгист барьсан загасыг дамжуулах шахуурган хоолой.
9. Камчаткийн голоор барьсан загасыг тээвэрлэж байна.
10. “Народы Севера” загас агнуурын үйлдвэрийн бааз дээрх загас боловсруулалтын тасгийн ажиллагаа.
11. Оросын загас агнуурын мэдээллээр бол 2018 онд Камчаткийн эрэг хавиар номхон далайн хулд загаснууд түүн дотор улаан хулд загас дээд хэмжээгээр цугларах болно. Камчаткийн агнуурын энэ хугацаанд 290 мянган тонн загас агнахаар төлөвлөж байна.
12. “Народы Север”-ийн загас агнуурын бригад дахь үйлдвэрийн базын загасны түрсний тасгийн ажиллагаа.
13. Түрсний тасаг
Ц.Пүрэвдорж