Туркийн гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу зенитийн пуужингийн цогцолбор С-400-г оросоос худалдан авахыг татгалзахыг уриалсаны хариуг Пентагонд өгчээ. Сайд, Турк улс өөрсдийн агаарын орон зайгаа хамгаалах үүрэгтэйг тэмдэглээд, үүнийг Амеркийн тал ойлгож байгаа гэж мэдэгдсэнийг Туркийн ХМХ-ээс иш татан «Газета.ру» мэдээллэж байна.
Түүнээс гадна Чавушоглу АНУ-д, F-35 сөнөөгчийг Туркд нийлүүлэхгүй гэсэн тэдний хүслийг дурьдаад, Анвараа Амеркийн Нэгдсэн Улсыг сүрдүүлгээсээ татгалзахыг уриалсан. 2017 онд Анкара болон Москва С-400-г нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурцагаасан. АНУ нэг бус удаа энэ гэрээнд дургүй байгаагаа бөгөөд Туркийг хоригоор сүрдүүлсэн, түүнчлэн амеркийн сөнөөгч тав дахь үеийн F-35-ыг нийлүүлэхгүй гэсэн аж.
АНУ-ын сүрдүүлгийн хариуд Туркийн ерөхийлөгч Реджеп Тайип Эрдоган Анкара С-400-аас татгалзахгүй харин F-35-ыг нийлүүлэлтээс татгалзвал Олон улсын арбитрийн шүүхэд хандахаа мэдэгсэн билээ.
Найман сарын 27-д албан ёсны төлөөлөгч Төрийн нарийн Хизер Науэрт, АНУ дэлхий нийтэд оросын «Триумф» зенит-пуужингийн цогцолбор С-400-г худалдан авсан улсын эсрэг хориг тавина гэж мэдэгдсэн байна.
Орчуулсан Ц.Пүрэвдорж