УИХ-ын гишүүн Г.Уянга Төрийн ордонд сүртэйхэн мэдэгдэл хийж, МҮАН-аас гарч,
ноосоо тушааж байгаагаа илэрхийлсэн. Энэ үеэр сэтгүүлчид түүнээс \”яагаад намаас
гарах болов, Тусгаар тогтнол эв нэгдлийн намын даргаар сонгогдсон гэсэн үнэн үү”
гэсэн асуултын асуухад \”Ямартай ч намын даргаар томилогдоогүй
гэдгээ онцолмоор байна. Гэхдээ энэ асуудлаар ярих цаг нь болоогүй” гэх
хариултыг өгч байлаа. Цаг хугацааны
хувьд саяхан буюу 4 дүгээр сарын 12-ны өдөр хэвлэлүүд энэ талаар мэдээ,
мэдээлэл гаргаж байжээ.
Тэгвэл намын даргаар сонгогдоогүй гишүүн маань өнөөдөр Дуурь бүжгийн
эрдмийн театрт Тусгаар Тогтнол Эв Нэгдлийн намын их хурлыг \”намын дарга”
статустайгаар удирдан зохион байгуулж явна.
Үүнийг нь харж, гайхсан хэдхэн хоногийн өмнөх мэдээллийг нь мартаагүй
сэтгүүлчид түүнээс \”хэзээ намын дарга болсон” тухай нь асуухад \”Намын даргаар томилогдоод найм хонож байна.
Манай нам нэг жилийн өмнө байгуулагдсан” гэгчлэнгээр нуршсан хариултыг өглөө.
Энэ улс төр нээрэн \”юу билээ” гэж эргэлзэж, толгой эргэтэл юм юм л болох
шинжтэй. Ядаж Г.Уянга гишүүн хүртэл биднийгээ маллаад л, хуураад явж байх юм
гэж ёстой санасангүй. 12-ны өдөр л \”бид
дарга болоогүй” гээд л яриад явсан хүн хэзээ, хаана, аль галактикийн цаг
хугацаагаар \”нам дарга” болчихоод найм хоночихсон юм бол гэдгийг ухаж ойлгож
чадахгүй л толгой өвдөж сууна.
Өвдөөд байх ч юу байхав. МҮАН-аас гарч \”ноосоо тушаачихлаа” гэж мэдэгдэж
байх үедээ л Г.Уянга гишүүн намын даргаар томилогдчихсон явж байж. Үүнийгээ
харин хэвлэлийнхнээс нуугаарай гэж аминчхан захиж байсныг нь шинэ намынхан
нөхдүүд алдаж орхиж. Тэгээд л \”Г.Уянга үзэл баримтлалдаа үнэнч байж бие даагч
боллоо” гэсэн цагаан мэдээний араас \”Г.Уянга намын дарга болохоор МҮАН-ыг
орхилоо. Улс төр, ашиг сонирхол гэгч хэнийг ч үзэл баримтлалаас нь урвуулах юм”
гэх хар мэдээ цацагдах гээд байснаас л сэргийлэх гэж оролдож л дээ янз нь.
Даанч амжсангүй.
Яг мөн чанартай Г.Уянга сэтгүүлчээс
бус иргэд сонгогчоос л дээрх мэдээллийг нуухыг хүсч гэж хардмаар. Шударга,
тэмцэгч, ард түмний төлөө дуугарагч \”дүр төрх” бүтээж явсан Г.Уянга маань намын
дарга болж өөрөө шүүмжилдэг хөрөнгө эрх
мэдэлтэй цөөнхийнхөө адил нэгэн болчихсон байгаагаа л иргэд, сонгогчдоосоо
нуухыг хүссэн юм болов уу.
Намын дарга болсноо найм хоногийн өмнө зарлах, нууж яваад өнөөдөр хэлэх
хоёрын хооронд нэг их ялгаа ч үгүй л дээ уг нь. Яагаад өөрийгөө ингэж \”худалч”
болгоно вэ.
А.Аюуш