Хууль бус үйлдэл хийсэн нь бүү хэл шударга ажиллаж байгаа хэн нэгэн нь ч сэтгүүлчээс айдаг үе байсан. Тэгвэл тэр үе домог мэт өнгөрчээ. Харин өнөөдөр Монголд сэтгүүлчийн эрх үүрэг гэж алга. Тэд үнэний дуу хоолой ч болж чадахаа байлаа. Үеийн үед сэтгүүлчийн үг үнэн, үзэг хурц байсаар ирсэн. Харин өнөөдөр нийгмийн болж бүтэхгүй буй бүхний төлөө дуугарч байгаа сэтгүүлчийн эрх ашгийг хөндөөд зогсохгүй гууль болсон хуулиар далдайлган айлган сүрдүүлэх болж. Үүний нэг томоохон жишээ бол Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбооны дэд дарга “NEWS CHANELL” телевизийн захирал Д.Майцэцэг болоод байна. Тэрээр үнэн мэдээллийг л олон нийтэд хүргэсэн. Тухайн мэдээллийг эзэмшигчийн хүсэлтээр дээрх зураг, мессежүүд нь төрийн байгууллагуудад хүрч, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд тавигдсаны дотор сэтгүүлч Д.Майцэцэг өөрт нь ирсэн мэдээллийг хувийн цахим хаягтаа байршуулж, ёс зүйн асуудал тэр дундаа Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн асуудлыг хөндсөн.
Ингэх үүрэг ч Д.Майцэцэгт байгаа. Гэтэл өнөөдөр буруутан болчихсон явж байгаа нь харамсалтай. Өнөөгийн нийгэмд дөрөвдэх засаглал үгүй болоод удаж байна. Иймээс л Д.Майцэцэг үнэний төлөө дуугарсаныхаа төлөө буруутан болоод байна. Улстөрчид, олгиархууд сэтгүүлчдийн өөдөөс сонгуулийн үеэр л зөв харж инээдэг нь үнэн. Хэрэв тийм биш байсан бол өнөөдөр УИх-ын гишүүн Д.Мурат ийнхүү ичих нүүргүй хуулийг өөрийнхөө талд ашиглаад зогсохгүй л бйасан. Түүнд тийм зүрх ч байхгүй л байсан. Монголын сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх, эвлэлдэн нэгдэх, шударга ёсны индэр, дуу хоолой нь болж хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг төлөвшүүлэхэд онцгой хувь нэмрээ оруулсаар ирсэн. Сэтгүүлч бидний үүрэг ч энэ. Өнөөдрийг хүртэл хичнээн сэтгүүлч гүтгэгдэж, буруугүй буруутан болж, ял эдлэж, үгүй болсныг гэрчлэх он цаг бий. Тиймээс өнөөгийн үнэнч үзэгтэнүүд хилс хэргийн дахин золиос болох вий гэдэг эмзэглэл төрх боллоо. Иймээс ч МСНЭ, НСНХ хамтран үнэний дуу хоолой болсон Д.Майцэцэгийн сэтгэл санаа хийгээд ажил үйлсийг хамгаалан мэдэгдэл гаргаж байна.