МАХН-ын дарга Н.Энхбаяр өнгөрөгч гуравдугаар сарын сүүлээр Өмнөд Солонгосыг зорьсон билээ. Тэрбээр эмчилгээгээ удаан хугацаагаар тасалсан, ирж эмчлүүл гэсний дагуу явсан гэж буй ч үнэндээ зугтсан нь ил болсон юм. Түүнийг АТГ-аас үргэлжлүүлэн шалгаж эхэлсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор Өмнөд Солонгос уруу явжээ. Тэгвэл Н.Энхбаяр өнгөрөгч бямба гаригт эх орондоо сэм иржээ. Тэрбээр өнөөдөр болж буй МАН-ын бага хурал хийгээд МАН, МАХН-ы эвсэх асуудалтай холбогдуулан ийнхүү эх орондоо иржээ. Нөгөө талаас Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ долоо хоногт Эрүүл мэндийн шинэ сайдыг УИХ-аар оруулж хэлэлцэнэ хэмээсэн. Тиймээс Ерөнхий сайд сонголт болон Шадар сайдад Эрүүл мэндийн сайдын суудлыг өгч өөрөө Шадар сайд болох гэсэн Н.Энхбаярын хүсэл хоёрын ирэх өдрүүдэд нийлэх эсэхийг харах л үлдэж байна.
Нинж