АН-ын ерөнхий
нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр \”Манай нам ирэх сонгуульд аль нэгэн намтай
эвсэхийг гэдгийг мэдэгдье” хэмээн тун бардам ярьжээ. Тэрбээр \”Манай нам 1996,
2004 оны сонгуульд эвсэл байгуулж оролцож байсан. Эвсэл хэврэг байдалтай явж
ирсэн нь манай намын туулсан зовлон болсон. Тиймээс бид ирэх сонгуульд эвсэл
байгуулж оролцохгүй” гэж дангаараа үзнэ гэдгийг хэллээ. Харин Л.Эрхэмбаяраас
бусад эрхмүүдийн хувьд АН-ын дотоод тэмцэл, хагарал, бутрал намыг нь сүйрэлд
хүргэж буйг мэднэ.
Үүнээс АН-ынхан эмээж буй ч дотоод зөрчлөө нуухыг хичээж,
манай намд хагарал, бутралын ямар нэгэн асуудал байхгүй хэмээн итгүүлэхийг оролдож
байгаа. Саяхан л МҮАН, ИЗНН-ыг урьж залж явсан АН гэнэт ингэж аль нэгэн намтай
эвсэхгүй хэмээн шийдэж байгаа нь цаанаа ямар шалтгаантайг улстөрийн намууд
таахаар оролдож байна. МАН, МАХН-ын хувьд ямар ч хамаагүй аргаар АН-ыг буулгаж
авахын тулд эвсэл байгуулахаар болсон. Харин ганцаараа АН өнгөрсөн сонгуульд
санал тоолох \”хар машин” анх удаа ашиглахад ялалт байгуулж болсон юм чинь энэ
удаагийнхд ялалт байгуулахад арай илүү боломжтой гэж үзжээ.