Ази, Европийн парламентийн дээд хэмжээний уулзалт энэ сарын 18-23-нд манай улсад болохтой холбогдуулан, энэ сарын 18-23-ны хооронд архи согтууруулах ундаагаар үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллага, баар, караоке, ресторанууд өдрийн цагаар үйл ажиллагаа явуулахгүй байхыг СБД дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс анхааруулжээ. Мөн хэв журмын хамгаалалтын үед Чингисийн талбай, Төрийн ордон болон зочид төлөөлөгч ирэх, буцах зам руу харсан цонхнуудыг онгойлгохгүй байх, цонхны цаанаас гар утас, камераар бичлэг хийхгүй байхыг анхууруулсан байна.