Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар хэд хэдэн асуудал хэлэлцэж байгаа бөгөөд үүний нэг нь Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын орчинд ухаалаг гар утас ашиглахыг ирэх сарын 1-нээс хязгаарлах асуудал. Харин хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд гар утас хэрэглэж болох юм байна.
Учир нь сургалттай холбоотой тусгай шаардлага гардаг байна. Харин багш нарын утас нээлттэй тул яаралтай үед эцэг эхчүүд багш нартай нь сургалтын үеэр холбогдож болно. Хичээл, цэцэрлэг тарах үед ухаалаг утас, түүнтэй адилтгах төхөөрөмж нээлттэй байх юм байна.