Халимаг ардын туульч, нэрт жангарч Цагаанзам Монголд иржээ. Тэрээр маргааш орой монгол ахан дүүстэйгээ уулзаж, тууль хайлах юм байна. Энэхүү арга хэмжээ нь Дэлхийн Монголчууд группээс зохион байгуулж байгаа Монголын түүхийн биет болон биет бус өвийг Дэлхийн Монголчуудад сурталчилан таниулах зорилтот ажлын хүрээнд хийгдэж байгаа аж.
Цагаанзам монголд ирээд удаагүй байгаа бөгөөд Хэнтий аймгийн Бурхан халдун уулыг зорьсон аж. Тэрээр маргааш Улаанбаатарт ирэх бөгөөд уулзалт орой 18.00 цагт Интерномы дэлгүүрийн гуравдугаар давхарт болох юм байна. Тэрээр нэгэнтээ “Би Mонгол соёлдоо хайртай. Соёлоо хайрлаж, соёлоо хадгалж байхад буцаад хэзээ нэгэн цагт нийлнэ. Бид эзэн Чингисийн үеэс хадаглаж, дээдэлж ирсэн эрхэм нандин өөрийн соёлтой хүмүүс. Yvнээс өөр нандин юм юу байна” хэмээн ярьж байсан билээ.