Хоёрхон хоногийн дараа Азербайжаны Баку хотод эхлэх жүдо бөхийн ДАШТ-д Хойд, Өмнөд хоёр Солонгосын тамирчид нэгдсэн багаар оролцохоор болжээ. Гэхдээ хувийн төрөлд тус тусдаа оролцох бөгөөд холимог багийн тэмцээнд нэгдсэн багаар барилдах юм байна.
ДАШТ-ий хувийн барилдааны мэдүүлэгт Хойд Солонгосоос 3 эрэгтэй, 4 эмэгтэй жүдоч мэдүүлгээ өгсөн бөгөөд энэ бөхчүүд холимог багийн тэмцээнд Өмнөдийн багтай нэгдэх шинжтэй байна. Багууд Нэгдсэн Солонгосыг дүрсэлсэн нэг далбаатай оролцох ба холимог багийн тэмцээн энэ сарын 27-нд болно.