УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Газрын тухай хуулийн төсөл, СЗХ-ны 2015 оны тайлан болон цаг үеийн асуудлыг хэлэ
Тэрээр,
-Сонгуулийн тухай хуулиар сонгуулийн санал хураалт зургадугаар сарын 29-нд явагдах ёстой. Үүнтэй холбогдуулж сонгууль зохион байгуулах хуулийн хугацаанд бэлтгэл ажлууд ч хангагдах ёстой байгаа. Монголын ард түмэн дөрвөн жилд нэг удаа төр барих эрхээ эдэлдэг.Эрхээ эдэлж, саналаа өгч, цэвэр, шударга, тунгалаг төрөө байгуулах ажил нь хугацаандаа явагдах ёстой. Харамсалтай нь ҮХЦ-ийн дүгнэлт гарсантай холбогдуулан сонгуулийн төлөвлөгөөт ажил хойшлогдож байна. Тухайлбал, энэ долоо хоногт нам, эвсэл нэр дэвшигчдээ тодруулах заалттай. Тийм болохоор ҮХЦ-ийн дүгнэлтийг УИХ хурдан шийдэж, шаардлагатай бол Сонгуулийн хуульд өөрчлөлт хийж, сонгуулийг цаг хугацаанд нь шударга, ил тод, олон нийтэд нээлттэй, хэрүүл бужигнаангүй явуулах ёстой гэж МАН-ын бүлэг байр сууриа илэрхийлж байна гэсэн юм.
Мөн тус бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр Газрын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар мэдээлэл хийв. Н.Номтойбаяр \”Тариаланчид санхүүгийн бэрхшээлтэй байдлаас үүдэж газраа банкинд барьцаалан зээл авахад хүндрэлтэй байдаг. Үүнийг зохицуулах нэрийн дор Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг Засгийн газар оруулж ирсэн. Уг нь Газрын тухай хуулиар газар эзэмших эрхээ барьцаалах эрх зүйн орчин нээлттэй. Гэтэл энэ төслөөр \”давуу эрх” гэсэн хуулийн зөрчилтэй ойлголтыг тусгасан байна. Өмчлөхөөс бусад газар нутаг төрийн өмчид байдаг. Давуу эрх гэдгийг юу гэж ойлгох вэ гэдгийг хууль эрхзүйн хүрээнд судалж үзэх ёстой гэж МАН-ын бүлэг үзлээ. Газартай холбоотой хардалт бидэнд байдаг. Хоёр жилийн өмнө Б.Гарамгайбаатар нарын гишүүн \”Гадаадын иргэн, аж ахуйн нэгж байгууллага Монгол Улсад 100 жил газар эзэмших, цаашлаад 40 жилээр сунгаж байх хуулийн төслийг санаачлан оруулж ирэн маргаан дэгдээж байдаг. УИХ үүнийг дэмжээгүй. Үүний дараа Халх голын хуулийн төслийг оруулж ирсэн нь өнөөг хүртэл шийдэгдээгүй, маргаантай асуудал хэвээр байна. МАН-ын бүлэг тариаланчдаа дэмжиж байгаа. Гэхдээ дэмжих өөр ямар эх үүсвэр байгааг хайх хэрэгтэй” гэсэн юм.