Өнгөрөгч баасан гаригийн АН-ын бүлгийн хуралдаанаас хойш Ерөнхий сайд
Ч.Сайханбилэгээс \”сураг тасарлаа\”. Ямар сайндаа л \”Ерөнхий сайд хайчив” гэсэн
хүмүүс төрийн ордноор дүүрэн болж. Өнөөдөр
Засгийн газар хуралдсан. Гэвч Засгийн газрын хуралдааныг Ерөнхий сайд удирдсангүй.
Уг нь Ерөнхий сайдад хаягласан олон асуудал хүлээгдсээр байгаа. Гэвч
Ерөнхий сайд тодорхойгүй шалтгаанаар гэнэт \”алга болчихлоо\”. Албаны эх
сурвалжуудаас асуухад \”мэдээлэл алга байна” гэсэн хариултыг өгөв. Монгол Улсын
Ерөнхий сайд \”усан хаясан чулуу шиг” алга болчихоод байхад албаныхан учир
битүүлэг шалтгаан хэлж, мөрөө хавчиж, толгой сэгсэрсээр байна. Хачин юм шүү.
Төрийн гурван өндөрлөгийн нэг нь алга болчихоод байхад мэддэг хүн төрийн ордонд
лав алга.
А.Аюуш
Үндэстэн.мн