Нойр дутмаг үед эсхүл шарталтын дараа, сэрүүдсэнээс үүдэн нүүрэнд хаван үүсдэг. Энэ асуудлыг даван туулах, хурдан шийдвэрлэх нэгэн аргыг сонордуулъя.
Мөс, хүйтэн өргөст хэмхний зүсмэлүүд таньд тус болж чадахгүй байгаа бол та доорх аргыг туршаад үзээрэй.
Энэ нь нүүрэнд иллэг хийх арга ба цусны эргэлтийн болон тунгалгийн ус зайлуулах булчингуудыг өдөөж, арьсны байгалийн өнгийг тодотгож өгдөг гайхамшигт арга юм.
Нүүрэндээ иллэгийг яаж хийх вэ?
Алхам 1. Өөрийн хэрэглэдэг ийлдэс буюу сэрумаас 2-3 дуслыг хурууны өндгөн дээр аван нүүрэндээ тойруулан 1 мин илнэ. Ийлдэс маань чийгшүүлэгчийг бодвол арьсны эд эсэд илүү шингэж, эрүүлжүүлэх нөлөөтэй ба эмэгтэй хүн бүрийн толин дээр байх ёстой бүтээгдэхүүн билээ.
Алхам 2. Амаа бага зэрэг нээлттэй байлган хацарны хонхорхой хэсгээр, хурууныхаа өндгөөр хажуу тийш чиглэлтэй дарж, массажилж өнгө.
Алхам 3. Нүүрний хэлбэрийг илтгэж байдаг эрүү болон хацарны доод хэсэгт иллэг хийнэ. Ингэхдээ уруулны захаас чихний доод хэсэг хүртэл диагональ маягаар бага зэрэг даралттай дарах хөдөлгөөнийг хийнэ. Хамгийн сүүлд та хүйтэн усаар зайлж нүүрнийхээ арьсыг амраагаарай.