Олон үндэстний цагаачлалын визний (ногоон карт) 2020 оны ээлжит сугалааны бүртгэл эхлэх гэж байна. Тодруулбал, 2018 оны аравдугаар сарын 3-ны Лхагва гарагийн АНУ-ын Зүүн эргийн өдрийн цагийн бүсийн (Eastern Daylight Time) (GMT-4) үдийн 12.00 цагаас 2018 оны арваннэгдүгээр сарын 6-ны Мягмар гарагийн АНУ-ын Зүүн эргийн стандарт цагийн бүсийн (EST) (GMT-5) үдийн 12.00 цаг хүртэл ногоон картны сугалааны бүртгэл үргэлжилнэ.
Энэ сугалаанд АНУ-ын Төрийн Департаментын www.dvlottery.state.gov цахим хуудас руу орж электрон хэлбэрээр бүртгүүлэх бөгөөд ямар ч хураамж төлөхгүй гэж АНУ-ын Элчин сайдын яамнаас мэдээллээ.