-С.Баярцогт үнэхээр Хятад юм гэж үү-
\”Олны үг ортой\” гэдэг дээ, С.Баярцогтыг зүгээр ч нэг \”Хятад\” гэдэггүй байж. Оффшор компани байгуулж, түүнийгээ Хонконгоос удирддаг байсан С.Баярцогт өнгөрсөн хугацаанд оффшортой холбоотой хэргийнхээ ул мөрөө баллах гэж их ажил хийжээ. Гэсэн ч дутуу зүйл зөндөө байна. Нууц компани байгуулахдаа \”Хятадын Монгол\” гэж бүртгүүлсэн хэмээн хэл аманд өртөж байсан тэрбээр зорилготойгоор ийм үйлдэл хийсэн нь бараг тодорхой болчихоод байсан. Хятад компанийн үйл хэргийг Хонконгт явуулахад тохиромжтой. Тиймээс С.Баярцогт Британийн Виржинийн аралд байгуулсан Хятад компаниа Хонконгоос удирдаж, үйл хэргийг нь явуулж байсан аж.
Тэгвэл дөнгөж сая түүний бас нэгэн факт илэрлээ. Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумаас дэлхий нийтэд дэлгэсэн мэдээлэлд С.Баярцогт оффшор компани дээр бүртгэлтэй Швейцарь дахь 1 сая гаруй ам.долларын дансаа Мr. Leo Shiu /ноён Лео Шиу/ хэмээх Хятад нэр дээр шилжүүлжээ. Товчхондоо, С.Баярцогтын Хятад нэр нь Лео Шиу юм байна. Швейцарь дахь 1 сая гаруй ам.долларын дуулиан мандахтай зэрэгцэн өөртөө Лео Шиу хэмээх Хятад нэр өгч, түүн дээрээ 1 сая гаруй ам.доллараа шилжүүлсэн бололтой юм даг. Эсвэл ерөөсөө С.Баярцогт гэдэг хүн Хятадын иргэн, тэгээд Лео Шиу хэмээх нэр бүхий иргэний үнэмлэхтэй юм болов уу. Үүнийг шалгаад, хариу хэлдэг газар байна уу. Эс бөгөөс Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, УИХ-ын гишүүний албан тушаалыг С.Баярцогт гэх Монгол хүн хашаад байна уу, Лео Шиу хэмээх Хятад хүн хашаад байна уу гэдэгт эргэлзээ төрөөд байна.
Төгс