Борхүүгийн
Дэлгэрсайхан, Янсанжавын Очирсүх хэмээх хүмүүс нууц хөрөнгөтэй болохыг Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийг баг мэдээлсэн билээ. Б.Дэлгэрсайханы хувьд хоёр оффшор данстай ихээхэн чинээлэг бизнесмэн бол Я.Очирсүхийн хувьд нэг оффшор данстай, Сангийн сайдаар жил гаруйн хугацаанд ажиллаж байсан нэгэн аж.
Б.Дэлгэрсайхан
Борхүүгийн
Дэлгэрсайханы хувьд махны наймаагаар бизнесээ эхэлж, улмаар Сэлэнгэ
аймгийн Ерөө суманд Хятадуудтай хамтарч \”Болдтөмөр Ерөө Гол” ХХК-ийг үүсгэн
байгуулж, хувийн хэвшлийнхнээс анх удаагаа өөрсдийн хөрөнгөөр төмөр зам тавьж
зүтгүүр, ачааны вагон зэргүүдийг оруулж ирэн Монголын баялгийг урд хөрш рүү
боловсруулаагүй чигээр нь гаргаж хөлжжээ. Өдгөө тэрбээр Дорноговь аймгийн
Нутгийн зөвлөлийн тэргүүнээр ажиллаж байгаа бөгөөд сүүлийн хоёр
жил Дорноговьт багагүй хэмжээний хөрөнгө хаяж нэр хүндээ чамгүй өсгөхийг оролджээ. Хоёр том намын аль алинд нь тал
засаж, бизнесээ амжилттай явуулж ирсэн тэрбээр хөдөө орон нутагт нэр хүнд нь
гайгүй байгаа МАН-ыг сонгочихоод байгаа ба энэ удаагийн УИХ-ын сонгуульд Дорноговь аймгаас нэр
дэвшихээр төлөвлөжээ.
Я.Очирсүх
Очирсүхийн хувьд тэрбээр \”1967 онд
Улаанбаатар хотод төрсөн. 1989 онд Монгол Улсын их сургууль, 1996 онд АНУ-ын
Нью Йорк хот дахь Колумбын их сургуулийн аспирантурыг тус тус төгссөн.
Төлөвлөгч –эдийн засагч, хүн ам зүй, олон улсын эдийн засгийн мастер аж. Тэрээр 1999 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс 2000 оны 8 дугаар сарын
10-ны өдөр хүртэл Монгол Улсын Засгийн газрын гишүүн , Сангийн сайдаар
ажилласан” хэмээн Сангийн яамны цахим хуудсын \”Үе үеийн сайд нар” буланд бичигджээ.
Өдгөө тэрбээр хувийн бизнес эрхэлж байгаа бөгөөд оффшорт буй хөрөнгөө \”төрөөс
хулгайлаагүй” гэдэг.
Төгс